1
Offline
Одбаяр
Бямба, 2014-04-26, 7:09 PM |Дугаар #1 |
Модератор 
Армийн бууны нохой

|
|
|
|
2
Duelist
Туслах шинигами

|
|
Жонни Дээп Миний хүндэлдэг биширдэг дуртай жүжигчин минь $IMAGE1$
Зэвүүн Тоби + Илбэчин Хисока + Миний бие Xироки дхахахахаха =]]
|
|
3
Offline
Одбаяр
Ням, 2014-04-27, 8:20 AM |Дугаар #3 |
Модератор 
Армийн бууны нохой

|
|
СТА, жүжигчин Б.Амарсайхан Холливүдийн кинонд тоглохоор болжээ. Тэрээр Нэтфликс компанийн санхүүжилтээр бүтэх “Марко Поло” олон ангит киноны Ариг бөхийн дүрийг бүтээх урилга хүлээн авчээ.
Өнгөрсөн оны 11 сард түүнд хамгийн анх пробонд орох урилга ирж, цагаан сарын өмнөхөн Малайз улсад уригдаж, хоёр дахь шатны пробонд орсон байна.
Universal Network East West агентлаг түүнийг албан ёсоор Холливуудад төлөөлөх гэрээг үзэглэжээ.
Кино зураг авалт дөрөвдүгээр сараас Америк, Малайз улсуудад явагдах аж.
“Марк Поло” киног энэ улиралд 9 цувралаар хийх бөгөөд дараа жилээс үргэлжлүүлэхээр төлөвлөж буй.
Тус киноны зохиолыг “Хидалго” зэрэг Холливуудын олон шилдэг киноны зохиолыг бичсэн Жон Фуско бичсэн бөгөөд тэрбээр Монголд ирж, судалгаа хийсний үндсэн дээр энэ зохиолыг бичсэн тухай Холливуудын вэбсайтуудад бичсэн байна.
Мөн тус киног алдарт найруулагчид Жоачим Роннинг, Эспен Сэндберг нар найруулж байгаа бөгөөд эдгээр найруулагчид “Карибын далайн дээрэмчид” киноны тавдугаар ангийг найруулж байгаа юм байна.
Ийнхүү монголын жүжигчдээс анх удаа жүжигчин Амраа Холливуудад мөрөө гаргаж, нэр хүндтэй жүжигчид, найруулагчдын багтай мөр зэрэгцэн хамтран ажиллах боллоо.
Энэ бол Монголын кино урлагийн ер гаруй жилийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал юм. Мөн тэрбээр Холливуудын агентлагтай албан ёсны гэрээ байгуулсан хамгийн анхны монгол жүжигчин болж буй юм.
|
|